Архангай зугаалга 1
Компьютер маань хэсэг хугацаанд эвдрээд блогтоо оролгүй удсан ч байна.Их санажээ.Гадуур алхах тоолондоо бичих сэдэв олон болоод харин миний байж байгаа нь гэж өөрийгөө үе үе зэмлэмээр санагдах юм даа. Гэхдээ одооноос эрчимтэй бичнэ гэж байгаа. Тэгэхээр эхний нийтлэлээрээ та бүхэнд өөрийн таалагддаг сайхан дууг хүргэсэн.Байнга ингэж мартагдах шахаж буй гоё дуунуудыг үгтэй нь хүргэх болно. Одоо харин хөдөө явсан зурагнуудаасаа хүргэе гэж бодлоо. Архангай аймаг яваад л улсаа жинхэнэ шүтсэн гэхүү дээ. Үзээгүй хүн байвал нэг зорьж очоод үзчихвэл зүгээр л юм билээ.
Архангай аймаг түүхт дурсгалт газар олонтой,уул ус жигдэрсэн сайхан нутаг шиг санагдсан. Ялангуяа Тариат сумын хавьд гол тогтоц сайтай газрууд нь байдаг.
1 хүний агуй-
Энэ агуй нь 50 орчим метр үргэлжилдэг.Төгсгөлийн сүвтэй түүгээр нь мөн зөвхөн ганц хүн гардаг. Нэг хүнй агуй нь хэдий нэг л хүн орох зориулалттай ч дотроо хэдэн хүн багтах боломжтой.
![SDC11604 SDC11604](https://burentegsh.files.wordpress.com/2009/08/sdc11604.jpg?w=300&h=225)
Тэрхийн цагаан нуур,Өвгөн хад-![SDC11569 SDC11569](https://burentegsh.files.wordpress.com/2009/08/sdc11569.jpg?w=300&h=225)
![SDC11569 SDC11569](https://burentegsh.files.wordpress.com/2009/08/sdc11569.jpg?w=300&h=225)
![SDC11570 SDC11570](https://burentegsh.files.wordpress.com/2009/08/sdc11570.jpg?w=300&h=225)
Архангайчууд ер нь нуураа их хүндэтгэж явдаг улс . Цагаа муу жил тэрхийн цагаан нуураасаа дээж аваад цагаан идээгээ бэлдэхэд тухайн жил арвин байдаг гэж ярьж байсан. Мөн архангайд л ганц ургадаг эмийн ургамалыг Цанхал гэдэг. Тэр ургамал хүүхдэд гарсан аливаа яр шархыг анагаах чадалтай.
Шар нохойн тамын талаар хэдэн зүйл дурсахад тэр хавцал уруу орсон хүн буцаж гарч чадахгүй гэдэг. Анх нэг анчин тийшээ 5 чонын бэлтрэг хийсэн тэгээд тэр нарыг дээрээс нь юм өгч хооллодог байсан.Яваандаа 2 бэлтрэг нь нөгөө 3 барьж идээд сүүлдээ2 биенийгээ идсэн гэлцдэг.
Хамгийн чухал үзүүштэй нь Хоргын Тогоо-
Энэ жаахан тиймэрхүү зураг болчиж.Монгол улсад нийт 32 тогоо байдгаас 7 нь архангай аймагт байдаг.2000 жилийн өмнө дэлбэрсэн. Ёроолдоо анх устай байсан боловч хэдэн жилийн өмнө ширгэж энэ хавар жаахан устай дахиж болсон боловч бас л ширгэсэн. Маш гүнзгий . ойр хавьд нь сониноос хар хэрэм байдаг юм байна лээ. Дасан зохицох гэж үүнийг л хэлэх байх даа.
![SDC11612 SDC11612](https://burentegsh.files.wordpress.com/2009/08/sdc11612.jpg?w=225&h=300)
No comments:
Post a Comment